D20-н шагналтай урамшуулал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

D20-н шагналтай урамшуулал эхэллээ

Өөрөөр амьдрахыг эрмэлздэг, тэмүүлдэг мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн Залуусын анхны брэнд d20  хэрэглэгч Залуустаа бас нэгэн урамшууллаар бэлэг барьж байна. 5-р сарын 26-аас 6-р сарын 6-ыг дуустал 6000 төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 6 000 нэгж, 180 хоногтойгоор дансанд тань  орно. Дээр нь 180 хоногийн турш нэгжийн картаар дансаа цэнэглэх бүртээ давхар шагнал авах эрхтэй болно. Шагнал нь тухайн нэгжийн 20 хувьтай тэнцүү. Өөрөөр хэлбэл та 6-р сарын 6-аас өмнө 6000 төгрөгийн картаар дансаа цэнэглэсэн бол 180  хоногийн үйлчилгээний эрхтэй болоод зогсохгүй 180 хоногийн турш нэгжийн картуудаар дансаа цэнэглэх бүртээ 20 хувийн нэгжийн шагналтай. Жишээ нь: хугацаагүй 10000 төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 2000 нэгжийн шагналтай.

Зөвхөн d20-н залуус Бямба, Ням гарагуудад өглөө бүр 4 дахь минутаас эхлэн бүх сүлжээнд 30 төгрөгөөр дуудлага хийх “Happy Weekend” үргэлжилж байгаагаас гадна d20-ийнхон хоорондоо 30 төгрөгөөр ярьж 5 төгрөгөөр мессэж илгээдэг. Дээр нь илгээсэн 5 мессэж бүртээ дахин 5 мессэж илгээх эрхтэй болдог.

Залуусаа өөрөөр амьдарцгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж