Хайрын жүжгийн сар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Хайрын жүжгийн сар үргэлжилж байна

Улсын драмын эрдмийн театр энэ сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Тус театрын тайзнаа саяхан В.И.Красногоровын агуу хайрын тухай өгүүлсэн “Хайрын домог” жүжиг амилсан бол энэ амралтын өдрүүдэд мөн В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжиг мөн “Гэгээн муза 2005”-ын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг тайзнаа дахин тоглох гэж байна. Нэгэн гэр бүлийн амьдралаар нийгэм, цагийн байдлыг бүхэлд нь харуулсан уг бүтээл эр хүний ноён нуруу, гэр бүлийн үнэ цэнийг харуулна. Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, С.Сарантуяа нар тоглох юм. Найман жилийн өмнө анх тавигдсан уг жүжиг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийг татсаар байгаа билээ.

Хайрын жүжгийн сарын хөтөлбөр:

  • 13-нд 19.00 цагт В.И.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжиг
  • 14-нд 19.00 цагт Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” драмын жүжгүүд
  • 19-нд 19.00 цагт Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” драмын жүжгүүд
  • 20, 21-нд 19.00 цагт Ц.Балдорж “Хайрын виз” орчин үеийн жүжиг
  • 26, 27, 28-нд 19.00 цагт Ф.Шиллер  “Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжиг

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж