Тейлор Свифт Холливудад хөл тавих хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт Холливудад хөл тавих хүсэлтэй

Америкийн каунтри од Тейлор Свифт кино ертөнцөд хөл тавьж, Холливудын шилдгүүдтэй мөр зэрэгцэн кино ертөнцөд ул мөрөө үлдээхийг хүсдэг гэнэ. Америкийн “OK” сэтгүүлд мэдээлснээр Тейлор хүүхэд байхаасаа л кинонд тоглохыг мөрөөддөг байсан төдийгүй дунд сургуульд байхдаа өөрийн сонирхлоор жүжигчний зарим нэг хичээл заалгаж байсан нь түүний ярих дуртай сэдвүүдийн нэг аж.
 
Харин тэрээр удахгүй “Red” цомгоороо нэрлэсэн аялан тоглолтоо өндөрлөсний дараа кино ертөнцийн карьерт анхаарлаа хандуулах бодолтой байгаа тухайгаа саяхан мэдэгджээ. Тэрээр хамгийн анх 2009 онд найруулагч Петер Челсомын “Hannah Montana: The Movie” мюзикл инээдмийн бүтээлд тоглосноор кино урлагт хөл тавьсан байна. Үүнээс хойш тэрээр “Valentine"s Day”, “The Lorax” нэртэй хоёр ч кинонд тоглосон нь үзэгчдийн хүртээл болж байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж