Хямралд нэрвэгдэх хохирогч орны тоог нэмлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Хямралд нэрвэгдэх хохирогч орны тоог нэмлээ

Еврокомисс холбооныхоо гишүүн орнуудаас 13 улсын эдийн засгийн нарийвчилсан дүн шинжилгээ гаргаж, Испани, Словени хоёрын эдийн засгийн тэнцвэргүй байдлыг хэтэрхий их хэмээн дүгнэсэн байна. Энэ талаар Еврокомиссийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Үүний зэрэгцээ уг хоёр улсаар тус тусад нь илтгэл  бэлтгэсэн байна.

Словений Төв банкны байр
Фото: Srdjan Zivulovic / Reuters

Еврокомисс мөн Бельги, Болгар, Дани, Франц, Итали, Унгар, Мальт, Нидерланд, Финлянд, Швед, Их Британийн байдлыг авч үзээд тэднээс тэнцвэргүй байдлыг олж хараагүй байна. Еврокомисс удалгүй Киприйн талаар судалгаагаа хийх ёстой байсан юм. Судалгаа явагдсан ч арлын эдийн засаг хямарч байгаа учраас түүний дүнг нийтлээгүй байна.

Еврокомиссийн үнэлснээр Словенийн банкуудад нэмэлт хөрөнгө хэрэгтэй болох гэнэ. Тус орны өрийн хэмжээ өндөр байгаа юм. Словенийн эдийн засгийн уналт нь зээлээ төлж чадахгүйд хүргэж магадгүй байгаа. Испанийн хувьд улсын болон хувийн зээлийн төвшин өндөр байна.

Ойрын сар хагасын дотор хоёр орон тэнцвэргүй байдлыг арилгах бүтцийн шинэчлэл хийх ёстой болж байна.

Испани 2012 онд Еврокомисс, ОУВСангийн тусламж авч, банкуудынхаа шинэчлэлд зориулаад байгаа. Словени тусламж аваагүй ч тус улс Европын хямралын ээлжит хэлмэгдэгч болж магадгүй юм. Тус улсын эдийн засгийн уналт 2012 онд 2,3 хувьтай байсан ба энэ жилд дахин хоёр хувиар буурах хандлагатай байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж