Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадес Европын төв банкнаас 13 тэрбум ам.долларын зээл батлуулж чадлаа.
Гэвч ганц л асуудал тулгараад байна. Зээлийг хэрхэн төлөх вэ. Уг нь
Ерөнхийлөгч Никос Анастасиадес есөн хувилбар бүхий төслийг Засгийн
газартаа танилцуулсан. Тус улсын томоохон хоёр банк болох “Лайка”,
“Кипр” банкууд нь Европын төв банкнаас шаардаж буй санхүүгийн чадамжтай
байх нөхцөлийг биелүүлж 7.5 тэрбум ам.доллараар нэмэх шийдвэрт нэгдсэн.
Тодруулбал, тус улсын хоёр банкинд хадгалагдаж буй 68 тэрбум еврогийн 40
орчим хувийг гадаадын иргэд эзэмшдэг бөгөөд ихэнх хувь нь оросууд аж.
ОХУ-ын зүгээс энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа талаар
хэвлэлүүд ижил тэнцвэртэй мэдээлэл хүргэхийн үүднээс янз бүрээр
тайлбарлаж байна.
Нэг хэсэг нь “Өндөр хэмжээний шимтгэл төлөх юм бол бид хадгаламжаасаа
мөнгөө татна” хэмээсэн бол нөгөө хэсэг нь “Ганцхан нөхцөлтэй өндөр
шимтгэл төлнө. Тэр нь хадгаламжийн хүүг хоёр дахин нэмэх” хэмээсэн
талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлэв.
Анхнаасаа л бүх зүйл тодорхой байсан. Улсын эдийн засаг туйлдсан үед
ноён нуруу болж байсан хоёр банк нь нөөцийн хөрөнгөө 7.5 тэрбум
ам.доллараар нэмэх шаардлагатай болсон. Энэ нөөцийг гадаадын
хадгаламжийн мөнгөнөөс “үнэгүй” нэмж, бусдын хөрөнгөөр улсын эдийн
засгийг сайжруулах цорын ганц арга зам байсан. Ажиглагчид ч “Өөр сонголт
байгаагүй тул ийнхүү шийдвэрлэсэн” хэмээн тайлбарласаар байна.
ОХУ-ын зүгээс баячуудынхаа хөрөнгийг зүгээр л ашиглуулахыг хүсээгүй
бөгөөд асуудалтай холбогдуулан Кипрт олгосон зээлээ “дахин нягтална”
гэдгийг анхааруулсан. Тэд 2001 онд тус улсад 2.5 тэрбум еврогийн зээлийг
4.5 жилийн хугацаатай олгосон боловч хугацаандаа төлж чадаагүй. Киприйн
Сангийн сайд Москва хотноо очиж, зээлийг 2020 он хүртэл сунгаж, мөн
хүүг нь багасгахыг гуйсан. Төлж дуусаагүй зээлийн оронд тус улсын зүүн
эрэг хавиар байгалийн хийн ордуудыг ашиглуулж, зээлээсээ төлөх хүсэлтийг
тавьсан аж. Нэг үгээр тайл-барлавал тус улсын ирээдүй ОХУ-ын баячуудаас
шалтгаалах болоод байна.
Хэвлэлээр “Банкуудын томоохон харилцагч нарын хадгаламжаас зээлийн
шимтгэл гарган авах санаатай байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсээр
байна. Нэг төрлийн анхааруулга ч гэж хэлэхэд буруудах зүйл үгүй. Дээрх
хоёр банкны гадаад дахь хадгаламж эзэмшигч нарын зарим нь мөнгөө татаад
эхэлсэн. Уг нь Киприйн пар-ламентын дарга Яннакис Омироу дээрх
шийдвэрийг зайлшгүй санал хураалтаар шийдвэрлэхийг оролдсон. Улмаас
санал хураалтын үеэр 36 гишүүн эсэргүүцэж, 19 нь санал өгөхөөс
татгалзсан удаатай.
Киприйн банкинд 100 мянган еврогоос дээш хадгаламж эзэмшигчдэд өндөр
татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулж, санал хураалт явуулсан нь
тус улсын эдийн засаг сэргэх сүүлчийн боломж ч байх талтай гэдгийг эдийн
засагчид тайлбарласаар байна. Кипр улсад Их Британи улсын 25 мянган
иргэн ажиллаж, амьдарч байгаа. Ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарвал Их
Британийн Засгийн газар Киприйн банкны хямралтай холбогдуулан тус аралд
байрласан цэрэг дайчдадаа нэг тэрбум евротой онгоц илгээсэн тул иргэд
Киприйн АТМ ажиллахгүй бол тэд энэ мөнгөнөөс зээлж авах боломжтой аж.
Энэ нь эргүүлээд тус улсыг өрөнд унгах далд бодлого гэдгийг “France De
Presse” агентлаг мэдээлсэн юм. Их Британи улсын хувьд дээрх арга хэмжээг
авчихлаа. Харин одоо ОХУ-ын хадгаламж эзэмшигчдын хөрөнгө тус улсын
эдийн засгийн сэргэлтэнд зарцуулагдах уу, үгүй юу гэдэг нь сонирхолтой
хэвээр үлдлээ. Ойрын өдрүүдэд ОХУ-аас байр сууриа илэрхийлж, цаашид ямар
арга хэмжээ авах нь тодорхой болно.
Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон зээлдүүлэгчдийн хуралдаанаар 10
тэрбум еврогийн зээл Кипр улс авахаар болсон. Хоёр банкны 68 тэрбум
еврогийн 40 орчим хувийг гадны хадгаламж эзэмшигч нар эзэмшдэг ч тэднээс
дор хаяж 10 хувийн татвар авах болзлыг Олон улсын валютын сан, Европын
төв банкны удирдлагууд тавьсан. Ер нь Кипр зээл тусламж авахын өмнө 5.8
тэрбум евро бүрдүүлсэн байх ёстой гэсэн шаардлага нь суларч 4.2 тэрбум
евро болсон. Хэдийгээр 100 мянган еврогоос дээс хадгаламжтай данс
эзэмшигчид төрийн хамгаалалтанд байдаг ч шийдвэр нэгэнт гарсан тул 10
хувийн татварыг гадаадын хадгаламж эзэмшигчдээс авахаар болсон.
Киприйн хамгийн том хоёр банкинд 129.3 мянган ам.доллараас дээш мөнгө
хадгалуулсан 860 мянган орчим орос иргэн бий. Тэдний ихэнх нь Оросын
олигархиуд. Ерөнхий сайд Дмитрий Медведев, Ерөнхийлөгч В.Путин “Өмнөх
өрийг нэг тийш цэгцэлсэний дараа хадгаламж эзэмшигч нарын уулзалтыг
хийсэн нь зөв” гэсэн байр суурин дээр нэгдсэн.