Жон Керри БНСУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Жон Керри БНСУ-д айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хойд Солонгосын асуудлаар Өмнөд Солонгосын албаныхантай зөвлөлдөхөөр тус улсад ирсэн байна. Гэхдээ одоогоор Жон Керригийн Өмнөд Солонгост хийж буй энэхүү айлчлалын талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа тухай “Associated Press” мэдээлжээ.

Хойд Солонгосын зүгээс Америкийн цэргийн бааз байрлах Гуам арал хүртэл тусах чадвартай дундын зайн баллистик пуужинтай хэмээн АНУ болоод Өмнөд Солонгос, Япон улсуудыг сүрдүүлж байгаа билээ. Харин АНУ-ын зүгээс Хойд Солонгосын пуужингийн чадварт эргэлзсэн байр сууриар хандаж байгаа юм.

Түүнчлэн “Associated Press” агентлагийн мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Өмнөд Солонгосын дараа Хятад, Япон зэрэг улсуудад айлчлахаар төлөвлөсөн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж