Хууль зөрчиж буйг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Хууль зөрчиж буйг сануулав

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс МАХН-ын гишүүд дэмжигч нарт хандах албан мэдэгдэл гаргаж, жагсаал зохион байгуулагч нарт гардуулсан байна. Уг албан мэдэгдэлд “Үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд ийнхүү үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал зохион байгуулахдаа Жагсаал цуглаан хийх тухай журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөн хуулийн хүрээнд жагсаал цуглааны үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвлөж байна. Та бүхний 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Улсын дээд шүүхийн орчим зохион байгуулж буй жагсаал цуглаан нь хуулийн “цэрэг цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газарт жагсаал цуглаан хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буйг анхааруулж байна” гэсэн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж