Тэгэхээр энэ удаагийн дахин сонгуулиар УИХ-ын танхимд сууж буй 74 гишүүн дээр хэн нь нэмэгдэх нь тодорхой болно. Ямартаа ч энэ удаагийн санал хураалтаар АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр ялалт байгуулвал УИХ-д суугаа АН-ын гишүүд 35 болно. Гэхдээ АН-ын гишүүдийн тоо нэмэгдсэн ч “МАХН-МҮАН”-ийн “Шудрага ёс” эвсэлтэй хамтран байгуулсан засагт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Харин Сонгинохайрханчуудад Ардчилсан Засгийн газрын хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтын ажлыг дүүрэг, хороондоо хурдацтай, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж нээлттэй болох давуу талтай гэж хэлж болно.
Хэрвээ Д.Сумъяабазар ялалт байгуулвал МАН-ын гишүүдийн тоо 25 болох бөгөөд сөрөг хүчний хүч нэмэгдэнэ гэсэн үг юм. Тиймээс Засгийн газрын бодлогоор хийгдэх ажлуудад хүч нэмэгдүүлж, хөлс урсгая гэвэл Л.Эрхэмбаярыг, харин буйдантай жагсаж, хурал орхин гардаг сөрөг хүчний тоог нэмэгдүүлэе гэвэл Д.Сумъяабазарыг сонгоно. Ямартаа ч сонголт Сонгинохайрханчуудын гарт байна. тиймээс ирэх ням гарагт аль намын гишүүн ялалт байгуулахыг харах л үлдлээ.
Эх сурвалж: www.uls.mn