“Бүдэг улаан од” роман хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

“Бүдэг улаан од” роман хэвлэгдлээ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч З.Жадамбаагийн “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романы нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо. Номын баярт Монгол Улсын анхны Тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав зэрэг олны танил хүмүүс хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм.

Зохиолч З.Жадамба нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Эрүүлийг хамгаалахын хөгжил, Халдварт бус өвчлөлийн захирлын албыг хориод жил хашжээ. Түүний бүтээсэн “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романуудыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ариутган шүүж, түүнийг “Бие ухааныхаа дээж сэтгэлгээг хүмүүний төлөө өргөсөн сүүдэргүй зул” хэмээн үнэлсэн байна. “Бүдэг улаан од” романдаа зохиолч хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлэн зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн хүмүүс байсан ч тэдгээрийг тухайн цаг үе нь үргэлж хавчин гадуурхдагийг зохиолын гол баатар болох Сүнжид бүсгүйгээр төлөөлөн уншигч олондоо хүргэхийг зорьжээ. “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романууд өнөөдрөөс эхлэн бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж