Бэлтгэл цэргүүд зэвсгээ тушааж, тариаланд гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Бэлтгэл цэргүүд зэвсгээ тушааж, тариаланд гарчээ

Хойд Солонгосын дайчилгаанд хамрагдсан бэлтгэл цэргийнхнийг хаврын тариаланд гаргахаар  гэрт нь буцаасан тухай Өмнөд Солонгосын “Daily NK” сайтад өгүүлжээ. Тэд Хойд Солонгосын эх сурвалжаас уг мэдээг авсан гэв.

                     Фото: РБК
Хойд Солонгосын эх сурвалж: “Сүүлийн саруудад хээрийн сургуульд орохоор дайчлагдсан бүх бэлтгэл цэргийнхэн зэвсгээ агуулахад тушаан ажилдаа буцан орцгоож байна. Бүх муж, районууд одоо бордоо үйлдвэрлэх их ажилд орсон” гэж мэдээлсэн байна.

Мөн ойрын үед Кэсоны аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх гэнэ. Тийшээгээ Хойд Солонгосын 50 мянгаад ажилчид очиж байна. Эх сурвалжийн мэдээлснээр засаг захиргаа нь хүмүүсээ хэд хоног амрааж, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийн төрсөн ойг тэмдэглэх боломж өгсөн гэнэ.

Хойд Солонгос саяхан өмнөд хөрштэйгөө дайны байдалд орсноо зарласан билээ. Үүнээс гадна эрх баригчид нь дунд тусгалын баллистик пуужин хөөргөхөөр зэхэж, Кэсоны аж үйлдвэрийн бүсийн ажиллагааг хаан гадаадын хүмүүсийг улс орноосоо гарч явахыг сунуулсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж