50 Cent танигдхааргүй болтлоо туржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

50 Cent танигдхааргүй болтлоо туржээ

Алдарт реппэр  50 Cent “Things Fall Apart” нэртэй кинонд хорт хавдраар
өвчилсөн хөлбөмбөгчний дүрийг бүтээхээр болсон билээ.
Булчинлаг
биетэй дуучин маань энэхүү дүрээ бүтээхийн тулд есөн долоо хоногийн турш
хоолны дэглэм барьж, зөвхөн ус уун, өдөрт гурван цагийн дасгал хийж
байгаа гэнэ. Тэрбээр энэ хугацаанд 20 гаруй кг тураад байгаа аж.
Жингээ
огцом хаясан дуучин өөрийн зургаа сайтдаа нийтэлсэн нь фэнүүдийг нь
бараг цочролд оруулаад байна.
Тэрбээр их турсан танигдахын аргагүй,
орон гэргүй тэнэмэл хүн шиг царайтай болсон байна хэмээн хэвлэлүүдэд
бичжээ.
Кинонд бүтээх дүрдээ маш их анхаарч байгаа реппер "Хүнд
өвчнөөр өвчилсөн хүний дүрийг бүтээхэд гадаад байдал маань нилээд төстэй
болж байгаа. ийм болохын тулд би маш их тэвчээр гарган  хичээж байгаа.
Харин кино зураг авалт дууссаны дараа хуучин хэвэндээ орж, хоолны дэглэм
барихгүйгээр хэвийн хооллож, биеийн жингээ хэвийн хэмжээнд нь хүргэнэ"
хэмээн ярьсан байна.
Түүний ийнхүү хичээл зүтгэл гарган тоглож буй
кино 2011 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж