2012 оны 4 сарын 12 ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг 300 гаруй цагдаагаар бүслүүлэн байж баривчилж байсан билээ. Тэгвэл намын нөхөд нь энэ өдрийг "21-р зууны улс төрийн хэлмэгдүүлэлт"-ийн нэг жил хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Өнөөдөр МАХН-ын бүх гишүүд чуулганы танхимд ширээн дээрээ "21-р зууны улс төрийн хэлмэгдүүлэлт 1 жил" гэсэн бичиг тавьж, хурал орхин гарсан юм. Түүнчлэн бүх гишүүд нь өрөөнийхөө үүдэнд уг бичгийг шар сарнайн хамт наажээ.
Эх сурвалж: www.NEW.mn














