Цусны
даралт ихсэх өвчтэй 42 настай Тайвань эрийн гэнэтхэн амьсгал хураасан
шалтгааныг өдгөө кино театрын дэлгэцийг эзэлж, үзэгчдийг байлдан
дагуулж буй 3-D “Аватар” киног үзэж, сэтгэл хэт хөөрснөөс болсон хэмээн
тайлбарлажээ. Куо овогт уг залуу цусны даралт хэт ихсэх өвчтэй байсан
бөгөөд Синьжу хотноо энэ сарын эхээр “Аватар” киног үзэж байх үеэр бие
нь тавгүйтэж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг Нан Мений төв
эмнэлэгт хүргэх үеэр ухаангүй байсан бөгөөд яаралтай түргэн тусламжийн
эмч Пен Чин-чигийн хэлснээр анхан шатны үзлэг шинжилгээгээр тархинд нь
цус харвасан байжээ. Тэрбээр хожим нь AFP агентлагт “Киноны улмаас хэт
их сэтгэл хөдөлсөн нь түүний өвчнийг сэдрээх гол хүчин зүйл болсон”
хэмээн ярьжээ.

Тархинд нь цус харваснаас хойш 11
хоногийн дараа Куо амьсгал хураасан бөгөөд “China Times” хэвлэлд
мэдээлснээр Жеймс Камеруны шинжлэх ухааны сэдэвт, уран зөгнөлт “Аватар”
киног үзсэнтэй холбоотой анхны үхлийн тохиолдол гэсэн байна.
Ер
нь, киноны блог сайтуудаар “Аватар” төдийгүй бусад 3-D киног үзсэнээр
толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх зэрэг шинж
тэмдэг илэрдэг талаар блогчид бичсээр байгаа юм.