Төсвийн тогтвортой байдлын хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлын хуулийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Нэгдсэн чуулган хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 26-ны өдрийн хурлаар “Хөгжлийн банк” байгуулах шийдвэр гаргасан байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, макро эдийн засгийн төлөвлөгөөнд ажилгүйдлийн тоог байнга тооцож яваа Монгол Улсын эдийн засгийн алдагдал энэ жил таван хувьтай гарсан. Дараа жилүүдэд буурах төлөв байдал ажиглагдаж байгаа талаар төсөл санаачлагч, Сангийн сайд С.Баярцогт хэллээ. Мөн яам тендер баталдгийг болиулж, тендер зарлах эрхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх талаар хуулинд тусгажээ. Эдийн засгийн үр ашиггүй зарцуулалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, сонгуулийн үеэр иргэдэд мөнгөн амлалт өгөхийг хориглосон заалт оруулж байгаа гэнэ. Сүүлийн заалт нь 2012 оны сонгуулийн дараа буюу 2012 оноос хэрэгжиж эхлэх юм байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалгахад санал хураалтад оролцсон 51 гишүүний 31 нь дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж