
Ноён Вэнь Зябао зургадугаар сарын 1-ний үдээс хойш Монголд ирэх ажээ. Түүнийг хүндэтгэн угтах ёслол Сүхбаатарын талбайд болох бөгөөд хүүхдүүд баяр хүргэж тосох ажээ. Зочин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхий сайд С.Батболдтой уулзах аж. Тэд албан ёсны хэлэлцээр хийх юм байна. Ноён Вэнь Зябао мөн УИХ-ын даргад бараалхах аж. Айлчлалын хоёр дахь өдөр хүндэт зочин Монгол-Хятадын эдийн засгийн чуулга уулзалт, Хятадын соёлын төвийн нээлтэд оролцохоор болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаад 2-ны өдрийн үдээс өмнө Бээжин хот руу буцах ажээ.
Д.ОЮУН