Тэмцээн олон улсын сонирхогчдын боксын дүрмийн дагуу явагдаж, тамирчид 49кг, 52кг, 56кг, 60кг, 64кг, 69 кг, 75кг, 81кг, 91, +91 кг гэсэн 10 жинд өрсөлдөж байна. Нийслэл, хөдөө орон нутгаас нийтдээ 26 их, дээд сургуулийн 121 оюутан тамирчин уг тэмцээнд оролцож байгаа юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУБХ-ны шүүгч Б.Мягмарсүрэн ажиллаж байна. Их дээд сургуулиуд ”Универсиад” наадамдаа маш их бэлтгэл сайтай оролцож байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна.
Наадмын боксын төрөлд өөрийн орноо тив, дэлхийд төлөөлдөг манай улсын шилдэг ширэн бээлийтнүүд оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөн, сонирхолтой болож байгаа юм. Тухайбал МУГТ, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, үндэсний шигшээ багийн олон шилдэг залуу тамирчид бүгдээрээ өөрийн сургуулиа төлөөлөн багтаа өндөр оноо авахын төлөө тэмцэлдэж байна. Боксын тэмцээн энэ сарын 04 сарын 14-ны өдрийг дуустал Спортын төв ордонд өдөр бүр 14:00 цагаас 18:00 хооронд явагдана.
Наадмын боксын тэмцээнд амжиллтай оролцсон тамирчид алт -600,000 төг, мөнгө -400,000 төг, хүрэл-200,000 төгрөгний мөнгөн шагнал, өргөмжлөл хүртнэ.
Түүнчлэн өөрийн их, дээд сургуулийн багт оноо авчирах ба сургуулиуд багийн дүнгээр хоорондоо ихээхэн ойрхон, сонирхолтой өрсөлдөж байгаа юм. Нэгдсэн дүнгээр 15 төрлийн дараа тэргүүн байранд шалгарсан ИДСургууль -15 сая төгрөг, 2 байр 12,0 сая төгрөг, 3 байр 10,0 төгрөг, 4 байр 8,0 сая төгрөг, 5 байр 6,0 сая төгрөг, 6 байр 4,0 төгрөгөөр тус тус шагнах юм. Түүнчлэн 3 сургуулийг тусгай шагналаар урамшуулна.
Энэ тэмцээнээс шалгарсан боксчид 2013 оны 7 сарын 05-10-ны өдрүүдэд болох дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадамд өрсөлдөх эрх авах юм. Боксын төрөл түүхэндээ анх удаагаа “Универсиад” их наадмын хөтөлбөрт зохион байгуулагч ОХУ-ын талын саналаар ороод байгаа юм. Тиймээс манай боксчид анх удаагаа болох энэ тэмцээнд олимп, дэлхийн аваргад үзүүлж байсан шигээ өндөр амжилт үзүүлнэ гэж манай спорт сонирхогчид найдаж байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО