Туркийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах
Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан гэргий Эминэ
Эрдоан нар манай улсад айлчилж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт Сүхбаатарын талбайд хүндэт зочдоо угтаж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ одоо эхэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж