
Архинаас татгалзаж байгаа залуучуудад амьдралын эрүүл, зөв хэв маягийн талаар ухуулга сурталчилгаа хийх, санал бодлыг нь сонсох зорилгоор “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” өглөөний алхалт, уулзалтыг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс зохион байгуулах гэж байна. Алхалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны дарга, зарим мэргэжилтнүүд, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагууд оролцох бөгөөд 4 дүгээр сарын 12-ны өглөө 07:00 цагт Бөхийн өргөөний гаднаас алхалт эхлэх ажээ. Алхагчид дараа нь ЭМЯ дээр ирж уулзалт, ярилцлагад оролцох юм байна.
М.Наран