![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/5333c6af1a4dfb49/26d91ec42bced5f5big.jpg)
Хуулийн төслийн талаарх шүүмжид Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ хууль бол дэлхийд байхгүй хууль биш. Олон оронд бий. Чалкотой хийсэн гэрээг та нар хийгээ биз дээ. Түүнийг чинь засах гээд л ажиллаж байна” гэж ундууцав. Харин гишүүн Р.Гончигдорж “Гадаадын хөрөнгө орууулалт яагаад багасав гэдгийг улс төрийн өнцгөөр биш эдийн засгийн үндэслэлээр харах ёстой. Хуулинаас болов уу, юунаас болов уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй” гэх санал хэлсэн юм.
Энэ хуулийн дараагаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, дэмжсэнээр өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ. Уг хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт орох аж.