Японы авто үйлдвэрлэгчид 3,4 сая машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Японы авто үйлдвэрлэгчид 3,4 сая машинаа эргүүлэн татна

Японы
тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчид болох “Honda”, “Nissan”, “Toyota”,
“Mazda” зэрэг томоохон корпорациуд автомашины аюулгүйн дэрний
ажиллагаатай холбоотой шалтгаанаар дэлхийн хэмжээнд нийт 3.4 сая
автомашинаа эргүүлэн татаж эхэлсэн тухай “СNN” мэдээлжээ. “Toyota”
корпорацийн зүгээс “Corolla”, “Matrix”, “Camry” загварын 1.7 сая орчим
автомашин, “Nissan” 480 мянга, “Mazda” 45 мянган автомашинаа эргүүлэн
татаад байгаа юм байна. Харин “Honda” корпораци 1.1 сая гаруй автомашинаа дээрх шалтгааны улмаас эргүүлэн татаж эхэлжээ.

Японы
автомашин үйлдэрлэгчдийн мэлдээлснээр автомашины зорчигчийн суудлын
урдах аюулгүйн дэр нь осол гарсан нөхцөл хэтэрхий өндөр даралттайгаар
нээгдэж байгаагаас аюулгүйн дэр хагарах улмаар зорчигчийг гэмтээх аюул
учруулж магадгүй байгаа гэнэ. “Toyota” корпорацийн мэдээлснээр тус
корпорацийн үйлдвэрлэсэн таван автомашины аюулгүйн дэр эвдэрсэн
тохиолдол гарсан боловч зорчигчид гэмтэж бэртээгүй байна. Түүнчлэн тус
корпорацийн мэдээлснээр хэвийн ажиллагааны горимын алдаатай аюулгүйн
дэрнүүдийг “Takata” корпорацид үйлдвэрлэсэн гэнэ. Дээрх мэдээлэлтэй
холбоотойгоор “Takata” корпорацийн хувьцааны ханш огцом унаж эхэлжээ.

Японы
автомашин үйлдвэрлэгч корпорациудын аюулгүйн дэрний ажиллагааны
доголдлоос шалтгаалан эргүүлэн татаад буй автомашинуудын ихэнхи нь 2001,
2002, 2003 онд үйлдвэрлэсэн загварууд аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж