“Родман энд Рэншоу” уул уурхайн компаниудад зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Родман энд Рэншоу” уул уурхайн компаниудад зөвлөгөө өгнө

Ашигт малтмалын газар “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банктай хамтран уул уурхайн компаниуд хэрхэн олон улсын тавцанд гарч, төслөө боловсруулан, хөрөнгө босгох тухай семинарыг Монголын уул уурхайн компаниудад зориулан зохион байгуулах гэж байна.

“Уул уурхайн төслийг санхүүжүүлэх үндсэн зарчим” уулзалт зургадугаар сарын 3-нд Төрийн ордны их танхимд 15.00 цагт болох ба  “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч генерал Веслей Кларк, Олон улсын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд ирж илтгэл танилцуулга хийх аж. Оролцохыг хүссэн компаниудыг энэ сарын 31-нийг хүртэл Ашигт малтмалын газар бүртгэх ба бүртгэлийг 263934 дугаарын утсаар авч байна.

Мөн “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банк уул уурхайн компаниудын дунд төслийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцох төслийг семинар болох өдөр хүртэл хүлээн авах ба долдугаар сард шалгаруулна. Шалгарсан төсөлд шаардлагатай  хөрөнгийг “Родман энд Рэншоу” олж өгөх гэнэ.

Дэлхийд нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банк Монголын уул уурхай компаниудтай хамтарч ажиллахаар ийн эхний алхмаа хийж эхэллээ. Уул уурхайн компаниуд олон улсын тавцанд гарч, хөрөнгө босгох тухай сүүлийн үед эрчимтэй яригдах болсон. Иймэрхүү олон арга хэмжээ ч зохион байгуулж байгаагийн нэг нь энэ болж байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж