Д.Хаянхярвааг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярвааг шалгаж байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгогчдын саналыг худалдан авсан хэрэгт
сэжиглэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна. Түүнийг Эрүүгийн
хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад
хийсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Хэрэв шүүхээс Д.Хаянхярвааг буруутай гэж
үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван
сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.

Сануулахад, Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ ахмад
настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн
үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сангийн сайдын
албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй
хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутгагдаж байгаа билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж