Монголын Засгийн Газрын тогтоолын дагуу оюутны спортын гуравдугаар “Универсиад”-ын Азийн орнуудад суралцагчдын наадам дөрөвдүгээр сарын 27-28-нд БНХАУ-ын Бээжин хотноо болно. Бээжин хотын Биеийн тамирын их сургуулийн спортын ордонд болох энэхүү наадамд Хятадын 30 гаруй их сургуульд суралцдаг 400 гаруй оюутан оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог энэхүү наадам оролцохоор оюутан тамирчид бэлтгэлээ базаажээ.
БНХАУ-ын суугаа Монголын ЭСЯ наадамд оролцох оюутнуудыг бүртгэх, багийн мэдүүлэг хүлээн авч байна. Харин дөрөвдүгээр сарын 26-ний 10:00 цагаас эхлэн мандат олгон, 16:00 цагаас тэмцээний техникийн зөвөлгөөний хурал болох аж. Энэхүү техникийн зөвөлгөөний хурлаар тэмцээний хуваарийг гаргахаар тогтжээ. Оюутны спортын гуравдугаар наадамд амжилттай оролцсон баг тамирчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, цом гардуулах аж.
Б.БИЛЭГ