Л.Амарсанаагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Л.Амарсанаагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг 2012 оны сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийг давхардуулж, сонгууль будлиантуулсан хэрэгт сэжиглэн АТГ-т шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгожээ.

Мөрдөн байцаалтын явцад 1200 гаруй хэсгийн хороодод санал өгсөн иргэдийн нэрсийг шалгаж үзэхэд давхардаж санал өгсөн нэг ч иргэн илрээгүй байна. Тиймээс УБЕГ-ын дарга асан Л.Амарсанааг гэм буруугүй гэж үзжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж