Зохицуулагчдын зөвлөлийн дарга, зохицуулагчийг шинээр томилжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Зохицуулагчдын зөвлөлийн дарга, зохицуулагчийг шинээр томилжээ

Ерөнхий сайдын захирамжаар Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн даргыг сольж  Н.Мягмарсүрэнг, тус зөвлөлийн зохицуулагчаар Д.Бассайханг зургаан жилийн хугацаагаар томилсон байна.
Н.Мягмарсүрэн нь Украйн улсын Киевийн Политехникийн дээд сургуулийг дулааны хянах хэмжүүр, автоматикийн инженерээр, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн, техникийн ухааны магистр, Монгол улсын зөвлөх инженер. Улаанбаатар хотын "Дулааны III цахилгаан станц" ТӨХК-д автоматикийн инженер, цехийн дарга, хэлтсийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллажээ.

Д.Бассайхан нь Монгол улсын Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежерээр тус тус дүүргэсэн, ШУТИС-ийн ЭХИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх инженер.
"Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-д инженер, цехийн дарга, Дарханы Засаг даргын тамгын газарт эрчим хүч, геологи, уул уурхайн улсын байцаагч, "Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-нд гүйцэтгэх захирал, "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж