Хорватын Пореч хотноо туялзуур сэлэмний өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний өмнө олон улсын туялзуур сэлэмний холбооны хамтарсан бэлтгэл болжээ. 10 хоногийн турш үргэлжилсэн уг бэлтгэлд 30 гаруй улсын 50 шахам өсвөрийн тамирчин оролцсон байна. Манай улсаас өсвөрийн шилдэг тамирчин С.Билэгт энэхүү бэлтгэлд оролцсон бол түүнийг Д.Ганбаатар дасгалжуулж байгаа. Олон улсын туялзуур сэлэмний холбооноос уг бэлтгэлийг удирдуулахаар таван дасгалжуулагч томилсны нэг нь Д.Ганбаатар багш юм. Түүнтэй хамт Куба, ОХУ, Румын, Узбекистаны дасгалжуулагч нар ажиллажээ.
“СПОРТЫН ШУУДАН”