МХГ-аас сургалтыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

МХГ-аас сургалтыг зохион байгуулав

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар аймгийн бүх сумдыг улсын байцаагчдад хариуцуулан тухайн сумд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад дотоодын хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд 16 улсын байцаагч 4 чиглэлээр 15 сум, 1 тосгонд нийт 66 хүн өдөр зарцуулж сургалт, зөвлөн туслах ажлыг хийв. Мэргэжлийн Хяналтын Газрын 2013 оны сургалтын төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтын хүрээнд Мэргэжлийн хяналтын шинэчлэлийн бодлого, чиглэлийг сурталчлах, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болзошгүй эрсдлээс сэргийлэх, эрсдлийг бууруулахад чиглүүлэн ажиллав.

Энэхүү арга хэмжээнд сумдад үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх ААНБ-ыг хамруулах зорилт тавьж нийт 83 төсвийн байгууллага, 56 ААН, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 56 цэг, 807 иргэнд сурталчилгаа хийв.

Монгол улсын ЗГ-ын 2011 оны 311-р тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дотоод хяналтын журам боловсруулах, мөрдөж ажиллах аргачлал, дотоод аудит болон дотоод хяналтын давуу тал, ач холбогдол, МХБ-ын үйл ажиллагааны чиглэл, бодлого, зорилтын талаар болон 2013 оны 3 сарын 1–ээс мөрдөгдөж эхэлж байгаа Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Тамхины хяналтын тухай Монгол улсын хуулиудаар сургалт хийж, улсын байцаагчид тус тусын хяналтын чиглэлээр хууль, дүрэм журам сурталчлах, зөвлөн туслах арга хэмжээ авч сургалтанд хамрагдагсдад шинээр батлагдсан хууль дүрэм, заавар журмаар бэлтгэсэн гарын авлага материал 900 гаруй, МХГ-аас эрхлэн гаргадаг сонин зэргийг тараан сурталчлав.

Дэлгэр, Халиун, Шарга сумын Дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, Бигэр сумын бүх төсөвт байгууллагуудад дотоод хяналтын цахим мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Сум бүрт зохион байгуулсан сургалттай холбоотой хэлэлцүүлэг хийж, арга хэмжээний үр дүн, чанар байдлын талаар оролцогчдоос үнэлгээ авч, сумын засаг дарга нарт харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ-дад Дотоодын хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч сумын засаг дарга, албан байгууллагын дарга эрхлэгч нартай  ТХШТ хууль, ЗЗНДНТУТ хууль, Төсвийн тухай хуулиудаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Ажлын хэсгүүдийн ажилласан дүнг нэгтгэн МХГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж эхлээд байна. Аймгийн хэмжээний ААНБ-ын дотоод хяналтын ажилтануудыг сургах, мэргэшүүлэх ажлыг холбогдох сургалтын болон мэргэжлийн байгууллагатай хамтран 2013 оны 5 сарын 06-13-ны өдрүүдэд зохион байгуулах \МДАИ, МХГ\

Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын удирдлага, дотоод хяналтын ажилтнуудад САЛБАРЫН СУРГАЛТ–ыг 4-р сарын 19-нд зохион байгуулах \МХГ-ын Сургалтын баг, мэргэшсэн дотоод аудиторууд\
ЗГ-ын 2011 оны 311-р тогтоолын 1.4.1 д зааснаар яам, агентлаг, 1.4.2-д зааснаар аймгийн засаг дарга харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мөрдөх дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг батлуулж мөрдүүлэх ажлыг шуурхайлуулах шаардлагатай байгаа тухай саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлэх. \МХГазрын удирдлага\

Иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн судалж зохих арга хэмжээг авахын зэрэгцээ ойрын хугацаанд аймгийн БСГ-ын удирдлага, холбогдох ажил хариуцсан ажилтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, санал хүсэлтийн хариуг албан бичгээр хүргүүлэх. \Ажлын хэсгийн ахлагч нар\

Сумдын зарим албан байгууллагуудын дотоод хяналтанд ашиглаж буй дэвшилтэт арга хэлбэр, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг орон нутагт зохион байгуулах. /Нийт улсын байцаагчид/

Жишээ нь: Гуулин тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны хурлаар ажилтан бүрийн ажил үүргийн биелэлтийг дотоод хяналтаар шалгаж үнэлэх шалгуур асуудал, үнэлэх үнэлгээ зэргээр ХЯНАЛТЫН ХУУДАС зохиож дотоод хяналтандаа ашиглаж байгаа

Жаргалан сумын Дунд сургуулийн дотоод хяналтын ажилтан хяналтын ажлын сар улирлын төлөвлөгөө гарган \эмч, ня-бо, сургалтын менежер, эцэг эхийн төлөөлөл\ ХАМТЫН ҮЗЛЭГ–ийг сар бүр хийж тогтмолжуулсаны зэрэгцээ дотоод хяналтын ажилтнаа ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг арга механизмыг байгууллагын дотоод журамдаа тусган мөрдөж байгаа….гэх мэт
 

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж