
Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн орлогч захирал С.Түвшинзаяа, Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Цогоо нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, эдийн засаг, төсөв, мөнгө, татварын хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын эмхэтгэл, ном, товхимлыг харилцан солилцох, сургалт, семинар, танилцах аялал зохион байгуулах зэрэг ажил хийх ажээ.
Д.ОЮУН