УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн маргааныг дээд шүүхээс эцэслэсэн шийдвэрлэж, Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарыг сонгогчдын 28 хувийн санал аваагүй гэх шийдвэр гаргасан тул тухайн тойрогт дахин санал хураалт явуулахаар болсон. Санал хураалт энэ сарын 14-ны өдөр буюу ирэх ням гаригт болохоор тов гарсан бөгөөд өнөөдөр тойргийн туршилтын санал хураалтыг хийсэн байна. Одоогоор саналын хуудсыг тоолох ажил үргэлжилж байгаа бөгөөд туршилтын санал хураалтын ажил дууссаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэв. 12 цагаас эхэлсэн тус тойргийн дахин санал хураалт болох 80 хэсгийн хороонд 156 автомат машинаар 800 саналын хуудсыг тоолох сорил хийсэн байна.
Б.ЭНХМАА