Хямрал үүсч болзошгүйг Лагард анхааруулав

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Хямрал үүсч болзошгүйг Лагард анхааруулав

АНУ болоод Японд үүссэн мөнгөн тэмдэгтийн хямрал, тогтворгүй зээл, өрийн хямрал зэрэг нь дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал үүсэх нөхцөл байдалтай байгааг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард сануулав. Түүний хэлснээс харвал дэлхийн дэлхийн улс орныг гурван хэсэгт хувааж болох аж. Эхний бүлэг улс нь эдийн засаг нь харьцангуй тогтвортой улсууд багтана. Харин хоёр дахь бүлэг улс нь хямралаас давах гэж хичээж байгаа орнууд аж. Харин сүүлийн бүлэг нь хямрал нүүрэлчихсэн ч асуудлаас гарч чадахгүй байгаа орнууд багтжээ. Энэ бүлэг улсуудад өөрсөдөд нь тохирсон бодлого боловсруулж хямрал үүсгэхгүй байх талаар анхаарах хэрэгтэй гэдгийг тэр сануулсан байна. Хэрвээ асуудалтай улсууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хямрал хараахан нүүрлээгүй байгаа орнуудад ч халдварлах магадлал өндөр байгаа аж. “Дэлхийн нийтийн өмнө дахин шинэ эрсдэл бий болж ирлээ. Өмнөх эрсдэлийг даван туулаад удаагүй байтал энэ эрсдэл гарч ирж байна. Ялангуяа евро бүсийн хямралтай байдал үүнд сөргөөр нөлөөлөх хандлагатай. Санхүүгийн салбарыг хэвийн байдалд нь оруулах гэж хичээхээс илүүтэй бодит эдийн засаг ямар байгааг судалж, түүнд тохирсон бодлого боловсруулахгүй бол шинэ хямралын зүг алхаж байна” гэж ОУВС-ын тэргүүн Кристин Лагард ярьжээ. Тэрээр ирэх долоо хоногт Вашингтонд болох нэгэн уулзалтад оролцох бөгөөд яг энэ талаар илтгэл тавих юм байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж