Спортын бэлтгэлийн төв боулингийн спортыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Спортын бэлтгэлийн төв боулингийн спортыг дэмжинэ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв боулингийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулан, Монголын Арванбайт боулингийн холбооны “А” зэрэглэлийн “ХОЛБООНЫ ЦОМ-2013” боулингийн нээлттэй тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болжээ.

 Дөрөвдүгээр сарын 14-ний ням гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Паркийн боулинг төвд болох тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр зохиогдох бөгөөд спортын цол, зэрэгтэй тоглогчдоос гадна бусад тоглогч, сонирхогч, эхлэн хичээллэгсэд нээлттэй оролцож, боулингчдод өөрсдийн тоглолтын арга барил, туршлагаасаа солилцох боломж олгож байгаагаараа онцлогтой. Спортын бэлтгэлийн төвийн нэрэмжит болон зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь чансаагаараа УАШТ-ий дараа ордог, нэр хүндтэй, тоглогчдын хүсэн хүлээдэг, өндөр шагналын сантай тэмцээн юм. Тэмцээнд улс, хот, холбооны цом, лигийн тэмцээнүүдэд эхний байруудад шалгарч байсан спортын дэд мастер Ш.Баатар, Г.Сундуйжав, Д.Зоригт, 1-р зэрэгтэй тоглогч С.Хандаа, Л.Цэцэгсүрэн, Б.Мөнхтулга, Б.Батхүү, Цэнд.Батжаргал, Ж.Содномдорж, Цэв.Батжаргал, Т.Дорждэрэм, Д.Болордэлгэр, 2-р зэрэгтэй тоглогч С.Түвшинбаатар, Н.Тамир, Ц.Бямбасүрэн, Н.Цэдэндамба, Ц.Уранцэцэг, П.Онгонсар болон зэрэггүй тоглогчдын тэмцээний аварга Э.Молор, Н.Энхмандах, Ж.Цэвэгмид, Г.Ууганболд, Э.Харцага, Т.Долгормаа, Хүүхдийн лигийн тэмцээний аварга А.Номин-Эрдэнэ, Т.Ирмүүн нарын зэрэг тоглогч-тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Хаалтын ажиллагаанд ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн захирал,МУГТ Б.Наранбаатар оролцоно гэж Монголын Арванбайт боулингийн холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж