Хошин урлагийн акулуудын нэг “Х Түц” продакшн “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” зэрэг драмын жүжгүүдийг тайзнаа амилуулсан байдаг. Ийм том туршлагатай тус хамтлагийнхан энэ удаад ээлжит драмын бүтээлээрээ Тайваний алдарт зохиолч Чюн Яо-ны “Сэрүүн хасын нууц” жүжгийг сонгожээ. Энэ сарын 18-нд нээлтээ хийх уг жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Найдандорж ажиллаж байгаа бөгөөд “Х Түц” продакшныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, жүжигчин Н.Ялалт нар урилгаар тоглох юм байна.
Г.ДАША