Байнгын хорооноос энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэх санал гаргасан байна. Су.Батболд гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайдад хандан, “Гадаадын хөрөнгө оруулалт саараад байна. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтийг хийснээр гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээсэн орчин бий болгож чадах уу” гэдгийг тодруулахыг хүссэн байна. Сайд Н.Батбаяр энэ асуултад “Дэлхийн зах зээлийн үнэ нэлээд унаж байна. Түүхий эдийн үнэ буурч байна. Энэ нь манай улсын экспортын бүтээгдэхүүнээс орж ирэх орлогод нөлөөлж байна” гэв. Мөн “Бид өмнөх Засгийн газрын үед хийсэн гэрээнээс болоод одоо нүүрсээ гаргаж зарах гэхээр алдагдал хүлээх гээд байгаа зүйл бий” гэдгийг ч нөлөөлж буй хүчин зүйлийн нэг гэж онцлов.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
Завсарлаад байсан чуулганы хуралдаан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Б.ЭНХМАА