Их мастерууд тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Их мастерууд тэмцээнийг тэргүүлж байна

Энэ оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний шигшээ
тоглолтууд энэ өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн тэмцээнд шилдэг 14 шатарчин оролцож
байгаагаас ес дэх өргийн тоглолт үдээс өмнө болоход их мастер Б.Гүндаваа, их мастер Ц.Батчулуун нар өрсөлдөгчөө
хожсоноор 7,5 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд ирлээ. ФИДЕ мастер М.Гүнбаяр энэ
өрөгт их мастер Б.Гүндаваад хожигдсоноор 7,0 оноотой гуравдугар байрт явна. Их
мастер Г.Мөнхгал олон улсын мастер Н.Баттулгатай, олон улсын мастер
Б.Мөнгөнтуул их мастер Д.Шаравдоржтой тэнцсэн байна.

Ес дэх өрөгт тэмцээнийг тэргүүлж байсан спортын мастер
С.Сарантунгалаг, Б.Баярмаа нарын хооронд тоглолт өрнөхөд С.Сарантунгалаг ялалт
байгуулснаар 7,5 оноотой тэргүүлж эхэллээ. Спортын мастер Б.Баярмаа,
ФИДЕ мастер У.Лхамсүрэн, ФИДЕ мастер, өсвөрийн дэлхийн
аварга Д.Номин-Эрдэнэ нар 6,5 оноотой удаалж байна.

Тэмцээний арав дахь өрөг 15,00 цагаас  эхэлнэ.

Ес дэх өргийн дараах дүнг хүснэгтээс харна уу.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж