ХБНГУ 27 сая еврогийн тусламж үзүүлнэ | News.MN

ХБНГУ 27 сая еврогийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

ХБНГУ 27 сая еврогийн тусламж үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ-д айлчлаад иржээ. Албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар ГХЯ-ны газрын дарга Г.Жаргалсайхан, газрын дэд захирал Ц.Болор, сайдын зөвлөх Г.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ нь манай талаас Гадаад харилцааны сайдын хэмжээнд 11 жилийн дараа Германд хийсэн айлчлал ажээ. Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд санал солилцсоныг дэд захирал Ц.Болор хэллээ. Сайд Г.Занданшатар ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд, төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд, Бундестагийн удирдлага, Эбертийн сангийн удирдлагатай уулзаж, Саксон мужид зочилжээ. Хоёр тал улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсрол, хөгжлийн салбарт илүү хамтран ажиллаж буй аж.

Германы талаас 2010-2011 онд 27 сая еврогийн хөгжлийн зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Энэ хөрөнгийг зах зээл, эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр зэрэгт зарцуулах юм байна. Удахгүй Германы ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчлах бөгөөд томоохон компанийн төлөөлөгчид дагалдан ирэхээр болжээ. Цаашдаа хоёр тал харилцаагаа уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсролын салбарт чиглүүлэх юм байна.

   Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2010-05-28 202.70.36.46

тусламж зээл үү
тал зассан өгөө юэ

Avatar

www.Freecall.mn 2010-05-28 182.160.33.173

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-05-28 202.131.235.66

үндэсний майхан асар захиалгаар шуурхай чанартай хямд оёж өгнө Утас 94139312 99802482

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж