Америкийн цагаан хоолтон одод

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Америкийн цагаан хоолтон одод

Эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг хэн бүхэн хүсдэг. Энэ нь оддод бүр ч их хамаатай  бололтой. Учир нь АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон, телевизийн од Офра, Холливудын нэрт жүжигчин Алек Балдвин, нэрт дуучин Брайан Адамс, Америкийн хүнд жингийн нэрт боксчин Майк Тайсон нар бүгд эрүүл мэнддээ анхаарч цагаан хоолтон болсон гэнэ. Тэд ийнхүү цагаан хоолтон болсноос хойш олон кг жин хасч чадсан төдийгүй тэдний зарим нь энэ тухайгаа фэнүүдтэйгээ хуваалцжээ.

Цагаан хоолтон болж махнаас татгалзаад удагүй байгаа Майк Тайсон саяхан ABC-д өгсөн ярилцлагандаа “Махнаас гарч цагаан хоолтон болох надад үнэхээр эрүүл бие, эрүүл амьдрах боломжийг өгч байна. Би бусад хүмүүсийг ч мөн үүнд уриалмаар байна гэжээ.  Мөн тэрээр цагаан хоолтон болсноос хойш 40 кг хасаад байгаа талаар ярьсан гэнэ.

Харин Америкийн экс Ерөнхийлөгч Билл Клинтоны хувьд 2011 оноос хойш цагаан хоолны дэглэмийг баримталж 23 кг жин хаясан бол  жүжигчин Алек Балдвин 2009 оноос цагаан хоолтон болж 15 кг жин хасчээ.

Сонирхуулахад, саяхан АНУ-ын “Packaged Facts”-аас явуулсан нэгэн судалгаагаар тус улсын насанд хүрсэн хүмүүсийн 19 хувь нь цагаан хоолтон гэсэн судалгаа гарчээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж