Уругвай ижил хүйстний гэрлэлтийг хуульчлав

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Уругвай ижил хүйстний гэрлэлтийг хуульчлав

Уругвайн Конгрессийн гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан тухай ВВС мэдээлжээ. Уругвайн албаныхны мэдээлснээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль Католик сүмүүдийн эсэргүүцлийг үл тоон Уругвайн парламентийн доод танхимын гишүүдийн гуравны хоёроос илүүтэй саналаар дэмжигджээ. Түүнчлэн энэхүү хуулийг Уругвайн парламентийн дээд танхимаас хоёр долоо хоногийн дотор баталснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэнэ. Энэхүү шинэ хуулийн дагуу ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулах боломжтой болсноос гадна хүүхэд үрчилж, үрчилсэн хүүхдэдээ өгөх овгоо ч өөрсдөө сонгох боломжтой болсон байна. Ийнхүү Уругвай ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан Латин Америкийн хоёр дахь орон болсон байна. Үүнээс өмнө 2010 онд Аргентин улс ижил хүйстнүүдийг гэрлэлтийг хуульчилсан аж.

Түүнчлэн тус хуулийн хүрээнд эмэгтэйчүүдийн бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн насыг 16 болгож нэмэгдүүлжээ. Үүнээс өмнө Уругвайд бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн нас эрэгтэй 14, эмэгтэй12 байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж