4 сарын 27-29-нд дугаарын хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

4 сарын 27-29-нд дугаарын хязгаарлалт хийнэ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 27, 28, 29-нд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанд оролцохоор гучаад орны Гадаад хэргийн сайд, мөн цөөнгүй орноос өндөр дээд хэмжээний төлөөлөгчид ирэх бөгөөд нийт 1000-аад төлөөлөгч оролцсон олон улсын томоохон хурал болох тул АОХН-ийн хурлыг зохион байгуулагчдаас зүгээс Нийслэлийн засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газартай хамтран замын ачааллыг хэрхэн зохицуулах боломжийг судлахаар болжээ. Одоогоор төлөвлөж буйгаар тус өдрүүдэд өндөржүүлсэн хамгаалалт, зам хаасан зохицуулалт олон гарах учир замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд дарамт учруулахгүйн тулд дугаарын хязгаарлалт хийх санал гаргаад буй аж. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд тэгш болон сондгой тоогоор төгссөн машиныг замын хөдөлгөөнд оролцох эрхийг ээлжлэн олгох замаар замын үндсэн ачааллыг 50 хувиар багасгахаар төлөвлөсөн байна.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж