Монголын оюутны спортын гуравдугаар наадам “Универсиад”-ын боксын тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Тэмцээнд нийслэл, орон нутгийн 26 их, дээд сургуулийн 121 оюутан тамирчин 10 жинд өрсөлдөж байна. Оюутны боксын наадмыг тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга, Монголын оюутны спорт холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс нээж үг хэлсэн байна. Оюутны боксын тэмцээн эрэгтэйчүүдийн 49кг, 52кг, 56кг, 60кг, 64кг, 69 кг, 75кг, 81кг, 91, +91 кг гэсэн жингийн ангиллаар болно.
Энэхүү боксын тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 14-нд өндөрлөнө.
Б.БИЛЭГ