Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдлөө

Ерөнхийлөгчийн санаачлагаар 2013 оныг “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”-г дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас цаашдын зорилтоо тодорхойлох, мөн гишүүн байгууллага, иргэдийн үгийг сонсож, УИХ, Засгийн газар, орон нутгын төр захиргааны байгуулагуудын удирдлагын сонорт хүргэх зорилгоор “Хамтдаа хөгжье” уриан дор “Хүнсний аюулгүй байдал-Иргэдийн оролцоо” сэдэвт уулзалтыг  өнөөдөр Монголын хүүхдийн ордонд  зохион байгуулж байна. Уг уулзалтад Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийслэлийн захирагчийн ажлын алба, аж ахуй эрхлэгч байгууллага, нийслэлийн есөн дүүрэг, 12 аймаг орон нутгийн 800 шахам зочид, төлөөлөгчид оролцлоо.

Засгийн газраас дотоодын  төмс хүнсний ногоо, сүү, мах, өндөгний хэрэгцээг  100 хувь  дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгж, тариаланчдаасаа хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Мөн органик хүнсний хэрэглээг хангах үндэсний үйлдвэр бий болгох, Органик хүнсний хууль гаргах, ногоочид, фермерүүд, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдыг дэмжиж, нийслэлд хүнсний ногоо тариалах, 30 ширхэг гүзээлзгэний хүлэмж байгуулах, 7500 сүүний үнээ оруулж ирэх, ногоо тариалалтын  бүхий л гар ажиллагааг механикжсан байдлаар шийдэх, зоорийн аж ахуйг дэмжиж түүнд түшиглэсэн худалдааны төвүүдийг байгуулах, Мах сүүний  чиглэлийн үнээний аж ахуйгаас гадна загасны аж ахуйг эрхлэх боломж зэрэг хийгдэж буй ажил, зорилт, төслүүдийг танилцууллаа. Гүзээлзгэний хүлэмжийг байгуулснаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд шууд нийлүүлэх нь эрүүл найдвартай, мөн зоорийн аж ахуйг дэмжих нь хүнсний ногоо тариаланчдын тарьсан ногоог зоорийн худалдааны төвүүдийг байгуулах  нь ногоочдын ногоо хаана зарагдах нь тодорхой болж байгаа юм байна.

Нийслэлийн хувьд өөрсдөө хүнсний ногоо, сүү, өндөг зэрэг хэрэгцээгээ хангах зорилгоор усалгаатай талбайн тоог нэмэгдүүлэх, газар тариалангийн ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх, Сүүний эрчимжсэн аж ахуйг дэлхийн түвшинд хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Зөвлөгөөнөөс төрийн зарим чиг үүргийг ТББ-уудад шилжүүлэх хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал, иргэдийн оролцоог бүх шатанд өргөжүүлэх талаар санал солилцож, УИХ, Засгийн газар, бүх шатны хурал, төр захиргааны байгууллагууд ТББ-ууд болон өрхийн аж ахуй, иргэдэд хандсан уриалга гаргахаар болжээ.

Өнөөдрийн “Хамтдаа хөгжье” зөвлөгөөний үеэр мөн Монголын хүүхдийн ордны зааланд хөдөө орон нутгаас ирсэн  хөдөө аж ахуйн газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдаа болж байгаа юм.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж