Монгол Улсыг загвар болгов

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Монгол Улсыг загвар болгов

“Монгол Улс ардчилсан орнуудын загвар болох нь” сэдэвт олон улсын чуулганыг энэ сарын 27-29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Энэ арга хэмжээний талаар ГХЯ-наас өнөөдөр мэдээлэл өгсөн бөгөөд  1000-аад төлөөлөгч оролцсон олон улсын томоохон хурлыг зохион байгуулах, энэ арга хэмжээний ач холбогдлыг танилцуулсан юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын байгууллагыг Монгол улс удирдан ажиллаж байгаа юм. АОХН-ыг удирдах хугацаанд Монгол Улс нь байнгын ажиллах бүтцийг бий болгож чадсанаараа үнэлэгдэж буй. Тодруулбал, Монгол Улс нь тус нийгэмлэгийг даргалах хугацаандаа Удирдах зөвлөл гэх шийдвэр гаргах байгууллага, найман орноос байгуулсан Гүйцэтгэх хороо, мөн АОХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг бий болгосон байна. Мөн НҮБ-ын хүрээнд идэвхитэй ажилладаг болгосноороо давуу талтай гэж үнэлэгддэг аж.

Дэлхийн олон орон ийнхүү Монгол Улсыг ардчилсан орнуудын загвар хэмээн үнэлж буй нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд хийсэн ардчиллын ололтыг баталгаажуулж буйгаараа ач холбогдолтой юм.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж