АНУ-д цагаачид жагсав

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

АНУ-д цагаачид жагсав

АНУ-ын Конгресст цагаачлалын системийг шинэчлэх тухай хуулийг хэлэлцэж буйтай зэрэгцэн тус улсад амьдарч буй олон мянган хууль бус цагаач иргэд өчигдөр жагсаал хийсэн  байна. АНУ-д хууль бусаар амьдарч, ажиллаж буй олон мянган гадаадын иргэд цагаачдыг албан ёсоор тус улсын иргэн болгохыг хүсч буйгаа илэрхийлэн  жагсаал зохион байгуулсан аж.  Энэхүү жагсаалд янз бүрийн  ажил, хөдөлмөр эрхэлдэг цагаач иргэд оролцсон байна. ВВС-ийн мэдээлснээр АНУ-ын Вашингтон хотод орших Конгрессийн ордоны гадна талбай өчигдөр олон мянган цагаач иргэдээр дүүрсэн байсан бөгөөд Атланта, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг олон хотод энэхүү жагсаал өрнөсөн байна.

АНУ-ын хууль гаргагчдын зүгээс ойрын хугацаанд тус улс дахь цагаач иргэдийг хэрхэн бүртгэлжүүлэх талаарх шинэ хуулийг батлахаар хэлэлцэж буй юм. Сүүлд хийсэн судалгаанаас үзвэл АНУ-д 11 сая гаруй хууль бус, бүртгэлгүй цагаач иргэд байдаг аж.

АНУ 2007 оноос хойш цагаачлалын системд дорвитой шинэчлэлт, өөрчлөлт хийгээгүй бөгөөд 2010 онд “Dream Act” /Мөрөөдлийн акт/ нэртэй цагаач залууст тус улсын иргэншил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсныхоо дараа цагаачлалын системд шинэчлэлт хийх хуулийн төслийг санаачилсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж