Тэнгист ”Шрек: Төгсгөлийн анги” 3D кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Тэнгист ”Шрек: Төгсгөлийн анги” 3D кино нээлтээ хийнэ

Одоогоос зургаан жилийн өмнө дэлхийн хэмжээний кино театрын стандартын жишгээр үүдээ нээж, Монголын кино үзвэр, кино урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгосон газар бол Тэнгис кино театр гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрнө. Дэлхийн болон Холливудын алдартай кинонууд цаг хугацаа алдалгүйгээр өнгө, дуу, дүрс, техникийн маш өндөр түвшинд хүргэж олон олон шуугиан тарьж байсан Тэнгис кино театрын энэ удаагийн шинэ тэсрэлт нь 3D үзвэр болоод байна. Тэнгис кино театр кино үзвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Kinoton  фирмийн  3D Дижитал Синема кино үзвэрийн төхөөрөмжөөр тоноглогдон, Монголд анх удаа 3D кино үзвэрийг нийт үзэгчдэдээ хүргэж байна. Ирээдүйд хүмүүс дэлгэцийн бүтээлийг яг л тухайн орчинд нь очиж, бүхий л үйл явдалд нь өөрөө оролцож байгаа мэтээр үздэг болно гэвэл та итгэх үү. Техник технологийн шинэ эринд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн амьдарч байгаагийн хувьд үнэндээ байж болох л зүйл. Энэ бол ирээдүйн кино үзвэр буюу 3D технологи юм. Стереоскоп зурагнаас үүдэлтэй энэ технологи нь дүрсийг хоёр алслалтаас авдаг. Энгийнээр хэлбэл баруун ба зүүн талын нүдэнд тусах хоёр салангид дүрсийг тусгай проектор болон тусгай нүдний шилний тусламжтайгаар нэгтгэн харуулдаг онцлогтой. Дэлхий дахиныг шуугиулж эхлээд байгаа “Шрек: Төгсгөлийн анги” киног Тэнгис кино театрт зургаадугаар сарын 1-д 3D технологио ашиглан, анхны уран бүтээл болгон үзэгчдийнхээ хүртээл болгоход бэлэн болжээ. Энэхүү шинэ технологийг дэмжиж Хадгаламж банк ажиллан шинэ технологоор дамжуулан монголчуудад оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж