“Эх орон”-ы гавъяатууд эгшгэн хадгаа өргөнө | News.MN

“Эх орон”-ы гавъяатууд эгшгэн хадгаа өргөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Эх орон”-ы гавъяатууд эгшгэн хадгаа өргөнө

“Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МУГЖ дуучин Т.Баясгалангийн санаачлагаар, “эх орон” Монголын үндэсний чөлөөт телевизтэй хамтран өнөөдөр “Бөхийн өргөө”-нд 19.00 цагаас “Эх орны гавъяатууд” тоглолт болно. Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох уг тоглолтод Увс, Төв, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан, Хэнтий,Архангай, Ховд, Баянхонгор, зэрэг 11 аймаг, Улаанбаатар хотын 13 гавъяат оролцож, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон ардын сайхан дуугаар ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөх юм. Энэ удаагийн тоглолт зургаадугаар сарын  1 буюу “Эх үрсийн баяр”-ын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тоглолтод МУГЖ Ч.Загиржав, Х.Далантай, Л.Нарантуяа, Д.Дагийсүрэн, Ц.Оюунцэцэг, Т.Цэцэгээ, Ц.Ичинхорлоо, Ш.Чогсонжав, Д.Болормаа, М.Батмөнх, Н.Отгон, С.Пүрэвдорж Г.Алтанцэцэг нарын 13 гавъяат оролцох гэнэ. Тоглолтыг санаачлан зохион байгуулагчид алс холоос зорьж ирсэн ахмад гавъяатуудынхаа сэтгэлийг хүндэтгэж аяны богц хоосон буцаахгүйн тулд тоглолтын үеэр шилдэг уран бүтээлтэй гавъяатыг үзэгчдийн санал өгсөн байдлаар шалгаруулж арлын Япон орон, Утай гүмбэнд аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулахаар болсон байна. Дашрамд дуулгахад тоглолтын тасалбарыг “Бөхийн өргөө”-ний касс, кёкүшю цамхагийн 13 давхарт байрлах “Эх орон” телевизээс худалдан авах боломжтой. Мөн 1905 дугаарын утсаар тоглолтын билет захиалсан тохиолдолд үнэгүй хүргэж өгөх юм байна.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж