Том Круз эхнэрээсээ салсанд харамсдаг

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Том Круз эхнэрээсээ салсанд харамсдаг

Холливудын нэр хүндтэй эрхмүүдийн нэг Том Круз саяхан телевизийн ярилцлагад орох үеэр экс-эхнэр, жүжигчин Кети Холмсоос салсандаа харамсч явдгаа нуулгүй ярьжээ. Кино ертөнцийн хамгийн дур булаам хосуудын нэг тэд өнгөрөгч оны зургадугаар сард гэрлэлтээ цуцлуулсан билээ. Том хамгийн сүүлд тоглосон найруулагч Жосеф Косинкигийн “Oblivion” киноныхоо талаар Германы нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьсан гэнэ. “Би Кетигээс сална гэж бодож ч байгаагүй, үргэлж бидний амьдрал урьдынх шигээ сайхан л үргэлжлэх юм шиг санагдаж байсан” хэмээн харамссан өнгө аястай илэн далангүй яриа дэлгэсэн аж. Гэхдээ тэрээр  эхнэрээсээ салснаас хойш янз бүрийн цуурхалд өртсөн ч “Энэ бүхэн охинтойгоо харилцах харьцаанд ямар ч өөрчлөлт авчрахгүй. Би хүссэн үедээ л охинтойгоо уулзаж, хайр халамж тавьдаг” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж