Шинэ Зеландад газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад газар хөдлөв

Шинэ Зеландын нийслэлээс баруун хойд чигт  500 км зайтай газарт 7.2 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. АНЦ-ын газарзүйн судалгааны агентлагийн мэдээлснээр бол газар хөдлөлийн голомт хөрснөөс доош 36 км орчимд байсан бололтой. Эхлээд маш хүчтэй дараалсан 3 газар хөдлөлт болсон бол цагийн дараа 6.4 баллын хүчтэй дахин хөдөлсөн байна. Орон нутгийн цагдаа хэлэхдээ” Газар хөдөлмөгц зарим хүмүүс гэр орноо орхин гүйлдэж байсан “гэж мэдээлжээ. Одоогоор ямар нэг хохирол болон хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа юм.  Газар хөдлөлттэй холбоотойгоор цунами үүсч болох магадлалтай гэж мэдээлэгдэж байсан ч цагийн дараа цуцалсан байна.

М.Наст
Эх сурвалж ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж