МХБ 235 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

МХБ 235 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 10/ 4,444 тоот арилжаагаар 22 компанийн 235,708,145 төгрөгийн 39,301 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14890.48 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 66.43 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 59 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Талх чихэр” ХК 219,384,000 төгрөгийн 18,671 ширхэг хувьцаа, “Оллоо” ХК 1,128,660 төгрөгийн 8,682 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж