Монголын банкны холбооноос Азийн банкуудын холбооны 30 дугаар чуулганыг ирэх намар зохион байгуулах гэж буй. Чуулганы урьдчилсан ажлын хэсгийн уулзалт маргааш 09.30 цагт “Blue sky” цамхагт эхэлж, хоёр өдрийн турш үргэлжлэх ажээ. Чуулганд Азийн банкуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ахлах мэргэжилтэн гээд 10-15 орчим хүний бүрэлдэхүүнтэй гадны төлөөлөгчид ирэх бол Монголоос Банкны холбоо болон арилжааны банкны төлөөлөл оролцох ажээ. Энэ үеэр Азийн бүс нутгийн болон Монголын банк, санхүүгийн салбарын хөгжилтэй холбоотой гол асуудлуудыг ярилцах юм байна.
У.БОЛОР