“Мусудан” пуужин
Ким Чен Ун
Пхеньян баллистик пуужингийн туршилтад бэлэн болсон учраас лхагва гаригаас эхлэн АНУ болон Өмнөд Солонгос ажиглалтаа эрчимжүүлжээ. Өмнөдийн Засгийн газар Хойд Солонгосыг хэд хэдэн пуужин харвана гэж сэжиглэж байна.
Хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт “Скад” (тусгал 300-500 км), "Нодон" (1,500 км) пуужингуудыг хөөргөх зөөгч суурийн зураг буусан байв. “Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бен Се Орос, Хятад хоёрт хандан БНАСАУ-д нөлөөлөхийг хүссэн байна. “Хятад, Оростой нягт хамтран ажиллаж, Хойд Солонгосын санаа бодлыг нь өөрчлүүлэхийн төлөө өмнөдийн Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж байна” гэж сайд хэлсэн байв. БНСУ одоо АНУ-тай үйл ажиллагаагаа өндөр төвшинд зохицуулж буй ажээ.
Хойд Солонгос зүүн хэсэгт байрлуулсан “Мусудан” гэх дунд тусгалын баллистик пуужинг харвахад бэлэн болсон гэж “Ренхап” агентлаг мэдээлж байна. Өмнөд Солонгосын завсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос нутгийнхаа зүүн хэсэгт хоёр “Масудан” пуужинг шилжүүлэн байрлуулсан юм. Энэ пуужин нь 3-4 мянган км-ийн тусгалтай аж.