Обама Америкийн гол дайсныг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Обама Америкийн гол дайсныг нэрлэв

Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны  үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг танилцуулсан байна. АНУ-ын гол аюул терроризм ба гол дайсан нь “Аль-Каида” гэх исламын хэт даврагчдын сүлжээ гэж Обама мэдэгдсэн байна. “Бид терроризмтай ямагт тэмцэх ба, түүнтэй холбоотой хүмүүсийг мөрдөн мөшгөх болно” гэж 52 хуудастай тэр баримтад өгүүлсэн байлаа.

Дараа нь цөмийн зэвсгийг тараахгүй байх асуудлыг АНУ-ын гол зорилтын нэг болгов. Мөн террористуудтай нэгдсэн америкчуудыг гол дайснуудын нэг гэж баримтад өгүүлжээ.

Өөрийн илтгэлдээ Обама АНУ бусад орнуудаас цэргийн хүчин чадлаар илүү байх ёстой гэв. Тэр нь л АНУ-ыг дэлхийн лидер болгосон гэж Обама онцолсон байна.

Шинжээчид Обамагийн стратегийн үзэл баримтлалыг өмнө Жорж Бушийн боловсруулж хэрэгжүүлж байсан 2002 ба 2006 оны стратегиас хамаагүй өөр болсныг тэмдэглэж байна. Обама үндэсний аюулгүй байдлын гол үндэс сууриа дипломат арга гэж үзсэн байна.

Обамагийн үндэсний стратегийг өөрийн талынхан нь ч бүгд найрамдах намынхан ч шүүмжилж байлаа. Тухайлбал, Бүгд найрамдах нам Обама дипломат арга замыг илүүд үзэж байгаа нь түүнд цэргийн мэдлэг байхгүйгээс гэсэн бол Ардчилсан намынхан түүнийг Бушийн арга барилаас татгалзаж чадахгүй байна гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж